Sunday, August 21, 2011

НЭГЭН ЗҮЙЛ БОДОЛ

 Тайвуухан алхаа нь  нийгмийн өөрчлөлтийн асар том давалгаа болж
Даруухан бодол нь агуу мөрөөдөл болон биелдэг                                     
Монгол залуу хүн танд энэ өдрийн мэндийг хүргье.
Мэдээлэлтэй хүн боломжоо олж хардаг АРДЧИЛСАН, ЭРХ ЧӨЛӨӨТ  нийгмийн хамгийн эмзэг бас хамгийн хүчтэй сонирхолтой салбарт хүч түрэн зүтгэж байгаа мэргэжил нэгт дүү нартаа мэдээллийн гэгдэх эрин зуунд энэ салбарын хамгийн идэвхитэй хэсэг нь та нар байх ёстой юм шүү гэдэг энгийн үгээр урам нэмье. Хэвлэл мэдээлэл бол хүний нийгэмд ухаарлын замыг засан, сэтгэлийн таашаалд хөтлөж байдаг нийгмийн сэтгэхүйн инженерчлэлийн урлаг болтол хөгжсөн хамгийн чухал салбар. Нийгмийн эерэг, сөрөг өөрчлөлт бүхэн өөр өөрийн сургамжтай байдаг. Тэр ч үүднээс мэдээллийг хаанаас ч хэн ч өгч чадахаар болсон өнөө үед, энэ салбарын мэргэжилд хүч түрэн орж ирж буй залуусд, шинэ шинэ бас далд агуулгатай хүчтэй сорилтууд олноор бий болж байгааг дуулгаж,  амьдралд тохиолдох бэрхшээл бүр таныг улам хурцалдаг бас хөгжүүлдэг гэдгийг хэлье!  Тиймээс  . . .                 
Мэдээлэл танд мэдлэг болох ёстой гэдгийг ухаар.   
Түүнчлэн мэдлэгт ухаарал хайрлах, сэтгэлд дэм болох үг хэзээ ч илүүддэггүй учир түлхүүр үг болон тухайн сэдэвтэй холбоотой хэлц үгийг хамгийн чухал гэсэн санааг хармаандаа авч явах чадвартай байх ёстой.
/Цүнхэндээ алхтай хүнд асуудал бүхэн хадаас болж харагддаг/
Монгол Улс маань хүн амтайгаа харьцуулахад  телевиз радиогынхоо тоогоор дэлхийд тэргүүлж буй орон.  Магадгүй гажуудал мэт боддог хүмүүс байдаг ч, хөгжлийнхөө  зөв эрэмб дарааллаар  сайн муугаа дуудалцаад л явж байна.
 / Өрсөлдөөн дундаас хөгжил бий болдог хорвоогийн хууль /
Яг энэ л үед  Монголын оюун санааны  хөгжлийн хамгийн чухал хаалган дээр сууж байгаа эрхэм залуучууд та бүхэн өнөө үе болоод дараа үеийн сэтгэхүйн  хөгжлийн гол толь нь бас зүрх нь болох ёстой. Тиймээс ганц мэдлэг хайх, боловсруулах чадвар хангалтгүй. Мэдлэгтэй чадвартай залуус гэдэг Монгол улсын, Монгол төрийн  цохилох зүрх бадамлах голомт нь. Гэхдээ мэдлэг чадвартай залуучуудыг  нийгмийн зөв үйлдэлийг идэвхийлэн дэмждэг “МӨНХИЙН ТЭМҮҮЛЭЛТ”  чанар ямагт дагах учиртай байдаг юм.
    

No comments:

Post a Comment