Wednesday, July 13, 2011

МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНДЭЭ ЭХ ОРОН

Тэнгэрийн тааллаар амьдарч бас  шийдэж ирсэн Монгол түмний  уламжлалт  их баяр цэнгэл сайхан болж өнгөрлөө. Сэлэнгэ нутгаас минь улсын арслан төрлөө. Нутгийн уулс өндөлзөж,  салхи нь нар зөв ивээсэн энэ жилийн наадам зон олны минь хувьд итгэл сэтгэл их үйлсэд тэмүүлэх нэгэн жарны урам хайрлалаа. Сайхан байна.
Зүрхэнд гэр бүл 
Сэтгэлд нутаг ус
Итгэлд эх орон  гэдэг . . .    
Монголын төлөө чилэх сэтгэлтэн бүхэнд сайхныг хүсье.

Saturday, July 9, 2011

Наадмын өнгө

Монгол ухаан хөгжлийн хүнд хөшүүн асуудлаа шийдэх төрөлхийн чадвартай гэдгийг дахин дахин баталж,  өнгөрсний   мянга мянган жилийн  гашуун түүхийн сургамжит омогшил, өнөөгийн бодит түүхийн бүтээн байгуулалт сайн сайхан бүхний биечлэл, ирээдүйн шинэ шинэ дэвшил, сэргэн мандлын их ундрага мөнхөд гэрэлтэй байг . . .
Монгол хүн Монгол хүнээ хүндэтгэж сайхан наадаарай.
Монгол төрийн өлмий бат оршиг . . .

БҮТЭЛГҮЙ ТӨГСГӨЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ . . .

  . . . Хүн өөрөө л замаасаа буцдаг. Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйн гэдэг үгийг илтгэх урлагын хичээл орж байхдаа мөн ч их хэлдэг байж дээ. Үнэхээр хүний мэддэг хэрнээ тэр бүр сануулаад хэрэгжүүлээд байдаггүй зүйлс зөндөө л байх юм. Мэддэггүйгээ мэдэхгүй хэнэгүйтэж явснаас мэддэггүйгээ мэдчихээд сурч явсан нь дээр шүү дээ.  Магадгүй сул талаа хэлэх нь өрсөлдөгчиддөө барьц өгч байгаа боловч,  түүнийгээ зассаж чадах ухаарлын ташуурыг өөртөө өгч байгаа нь зөв зүйлрүүгээ дөхөх  том алхам  гэлтэй . . .

Thursday, July 7, 2011

Эерэг өөрчлөлтийг бүтээцгээе

Монгол залуу хүн хаана,  ямар бодолтой, ямар байр суурьтай байх ёстой вэ? Та тэр л газар байх ёстой .  .  . Та хаана байгаагаа сайтар хар! Бас хаана яваагаа мэдэх хэрэгтэй ! Түүнд хүрэх зам тань зорилго хэмээх эгэлгүй үгийг хамрана.  Амжилт хүсье!

Wednesday, July 6, 2011

ШИНЭ САЛХИ СЭВЭЛЗЭЖ БАЙНА

Би Монгол хүн учраас Монгол улсын ирээдүйд итгэдэг.  Би залуу хүн учраас Монгол улсын ирээдүйд итгэл дүүрэн, эрдэм боловсролтой залуучууд олон байгаасаа гэж хүсдэг.  Монголын маань ирээдүйд гэрэлтэй аз жаргалтай өдрүүд олон байг . . . 

сэтгэлийн хоймроос ухааны уужууд . . .

Түүхэн цаг хугацааны аль ч он тооллоор үзсэн бай  Монгол бол Сэргэж байгаа орон. Энэ улсынхаа нэгэн эд эсийн хувьд,  бас залуу хүний хувьд бодож явдаг бодол минь энэхүү хуудаснаа үлдэнэ.

Жаргалд хүрэхийн нууц жангар туульд бий  Заяа тэгшилэхийн нууц Жангар туульд буй . . .  гэдэгчилэн миний өөрийн гэх үзэл бүхэн хуудас нь үл дундрах,  хугацаан үл дуусах цахим орон зайд бүрэлдэнэ. 

шинэ тутам шинэчлэгдье.

Monday, July 4, 2011

МОНГОЛ ЭР ХҮН ТАНД


Монгол эр хүний  судсанд  зориг нь өөрөө лугшиж байхад
Монгол эр хүний  сэтгэлд  хайр нь өөрөө ивлэж байхад
Халуухан яруухан гэгдэх  энэ орчлонд
Гал мэт амьдарч босоо явах учиртай
Хар цагааны дэнсэн дээр тэвчээр заан,  ухаан зарж амьдрах учиртай .

Маргаашийн тухай магадгүй дэндүү сайхныг хэлье
Даруухан сонсогдох энэ үг  нар мандааж  үйлс  бүтээнэ.

Sunday, July 3, 2011

мэдээлэл

Даяарчлалын үе дэхь манлайлалын сургалт "Декор"  зочид буудалд болж байна. Өнөөдрийн сургалтанд Батлан хамгаалах Яамнаас маш олон хүн сууж байна. Бизнесийн орчинг сайжируулах, нөлөөлийн үйл ажиллагааг хэрхэн амжилттай зохион байгуулах талаар хичээл орж байна. Стратеги төлөвлөлт боломж тодорхойлох бүтээгдэхүүн худалдах зах зээл ба бизнес төлөвлөгөө гэсэн чиглэлүүдээр багш нар хичээл орж байна.