Sunday, August 21, 2011

НЭГЭН ЗҮЙЛ БОДОЛ

 Тайвуухан алхаа нь  нийгмийн өөрчлөлтийн асар том давалгаа болж
Даруухан бодол нь агуу мөрөөдөл болон биелдэг                                     
Монгол залуу хүн танд энэ өдрийн мэндийг хүргье.
Мэдээлэлтэй хүн боломжоо олж хардаг АРДЧИЛСАН, ЭРХ ЧӨЛӨӨТ  нийгмийн хамгийн эмзэг бас хамгийн хүчтэй сонирхолтой салбарт хүч түрэн зүтгэж байгаа мэргэжил нэгт дүү нартаа мэдээллийн гэгдэх эрин зуунд энэ салбарын хамгийн идэвхитэй хэсэг нь та нар байх ёстой юм шүү гэдэг энгийн үгээр урам нэмье. Хэвлэл мэдээлэл бол хүний нийгэмд ухаарлын замыг засан, сэтгэлийн таашаалд хөтлөж байдаг нийгмийн сэтгэхүйн инженерчлэлийн урлаг болтол хөгжсөн хамгийн чухал салбар. Нийгмийн эерэг, сөрөг өөрчлөлт бүхэн өөр өөрийн сургамжтай байдаг. Тэр ч үүднээс мэдээллийг хаанаас ч хэн ч өгч чадахаар болсон өнөө үед, энэ салбарын мэргэжилд хүч түрэн орж ирж буй залуусд, шинэ шинэ бас далд агуулгатай хүчтэй сорилтууд олноор бий болж байгааг дуулгаж,  амьдралд тохиолдох бэрхшээл бүр таныг улам хурцалдаг бас хөгжүүлдэг гэдгийг хэлье!  Тиймээс  . . .                 
Мэдээлэл танд мэдлэг болох ёстой гэдгийг ухаар.   
Түүнчлэн мэдлэгт ухаарал хайрлах, сэтгэлд дэм болох үг хэзээ ч илүүддэггүй учир түлхүүр үг болон тухайн сэдэвтэй холбоотой хэлц үгийг хамгийн чухал гэсэн санааг хармаандаа авч явах чадвартай байх ёстой.
/Цүнхэндээ алхтай хүнд асуудал бүхэн хадаас болж харагддаг/
Монгол Улс маань хүн амтайгаа харьцуулахад  телевиз радиогынхоо тоогоор дэлхийд тэргүүлж буй орон.  Магадгүй гажуудал мэт боддог хүмүүс байдаг ч, хөгжлийнхөө  зөв эрэмб дарааллаар  сайн муугаа дуудалцаад л явж байна.
 / Өрсөлдөөн дундаас хөгжил бий болдог хорвоогийн хууль /
Яг энэ л үед  Монголын оюун санааны  хөгжлийн хамгийн чухал хаалган дээр сууж байгаа эрхэм залуучууд та бүхэн өнөө үе болоод дараа үеийн сэтгэхүйн  хөгжлийн гол толь нь бас зүрх нь болох ёстой. Тиймээс ганц мэдлэг хайх, боловсруулах чадвар хангалтгүй. Мэдлэгтэй чадвартай залуус гэдэг Монгол улсын, Монгол төрийн  цохилох зүрх бадамлах голомт нь. Гэхдээ мэдлэг чадвартай залуучуудыг  нийгмийн зөв үйлдэлийг идэвхийлэн дэмждэг “МӨНХИЙН ТЭМҮҮЛЭЛТ”  чанар ямагт дагах учиртай байдаг юм.
    

Би Монгол Хүн

Би Монгол хүн учраас Монгол улсын ирээдүйд итгэдэг
Би залуу хүн учраас нийгэмд дэх байр сууриа зөв олж сайн сайхан амьдрах учиртай. Надад муу амьдрах эрх үгүй. Тийм эрх чөлөө ч хэрэггүй.
Би мөнх тэнгэртээ тэмүүлж хөлд орсон шиг ээ . . .
Би мөнх галын дуун анирт тэмүүлж хэлд  орсон шигээ . . .  
Ямагт оргилж,  лугшиж, мэдэрч амьдарна.
- Өнгөрсөн 70 жилийн лоозон амьдрал сайхан уу?
- Эсвэл 200 жилийн Хар манжийн дарлал уу ? 
- Эс бөгөөс Бага хаадын үеийн бутралын бусдын золиос уу? 
Цаашид ч тэр Монгол улсын эрх чөлөөг та бид дэлхийн хэмжээнд хэрхэн баталгаатай болгосон юм бэ?  Мөнхийн өндөлзөл мөнхөд оршиж буйг ямагт санаж, үүлэн чөлөөнд олдсон энэ л цаг үеийн  эх орныхоо эх орон болсон Монгол хүн та
Илүү хүчирхэг
Илүү хүнлэг
Илүү хариуцлагтай байхын төлөө алхам тутамдаа ухаан зарж яв.
Амьдралын хором мөчийг өнгөрөөх тусам ухаан суух нь,  хүмүүнд өөрт нь ухаан тэлэхийн жаргалыг илүү ихээр мэдрүүлэх нь үнэхээр гайхалтай . . .

Friday, August 5, 2011

зүгээр л

Агуу их тулааны өмнө нам гүм байдал ямагт үүсдэг. Энэ сарын хувьд илүү төлөвлөсөн, амарсан  байдалтай хүмүүс их байх шиг байна. Хэнээтэй ганц нэг хүн хааяахан юм ярих нь жингийн цуваа явж л байгаагийн нэг илрэл бололтой. Явж л байг хөөрхий  хорвоогийн хууль,  хугацааны шалгууранд шигшигдэх байлгүй.


Зогсолт нь илүү хол харайхын эхлэл.  Сайтар төлөвлө  . . . бас бод . . .  ямар нэгэн сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Tuesday, August 2, 2011

НЭГЭН ЗҮЙЛ

Түрүү үеийн гаргасан замаар дараа үеийнхэн нь явдаг. Түмэн жилийн тэртээд ч ийм л тавилан эрхшээж байсан.  Анх бий болсон цагаасаа эхлэн хүмүүн  Эрх чөлөөнд тэмүүлсээр Атгахан энэ орчлонд эрх чөлөөг ямагт хүсэж амьдардаг. Агуу их эрх чөлөөг хүсэмжлэх сэтгэлгээний бодол дор орших санаа минь телевиз бага үз, радио их сонс гэх юм.  Бага насны минь суурь ухаанд төлөвших үлгэрийн гэх  их төсөөлөлд дэндүү их эрх чөлөө байж дээ. Үлгэрийн баатруудын зоримог хүчирхэг дүр төрх, Өөдөөс нь өрвөлзөх дайны эсрэг дүр, дайсны талын мангасууд хэрхэн ямархан дүр төрхтэй гэдгийг ёстой л эмээгийн,  өвөөгийн үйл хөдөлгөөн дуу хоолой бүрээр нь нотолгоо хийж,  түмэн зүйлийн сэтгэлгээг ургуулдаг бий болгодог байж дээ. Харин одоо үлгэрийн баатруудыг үр хүүхдүүд маань хүүхэлдэйн дээрээс тогтсон нэг дүрээр нь шууд хүлээн авдаг болсон байна. тХөгжил дэвшилд сайн ч бий саар нь бий. Гэхдээ хүн өөрөө сонголтооо хийж амьдардаг болохоор та өөрийгөө бодож  радио сонсоорой гэж зөвлье. РАДИО хүнийг  төсөөлөлд оруулдаг шүү. Сонсдог ном сонсоорой хүн илүү бодолд орж ухаан тэлж тархи ажилдаг юм шүү.