Thursday, August 19, 2010

Эрмэлзэл өгөх нэгэн зүйл

Нэгэн зүйлийг шулуухан хэлье. Эргэн тойрон асуудал дүүрэн байна. Хүний санаа зовнилоос үүсэх нэгэн төрлийн айдсыг хүн өөрөө хэрхэн тусгахаас шалтгаалж, айдас гэх ойлголтын нуугдмал шинж чанар илэрдэг юм. Хүн мэдэхгүй зүйлээсээ үргэлжлүүлж, чадахгүй гэх ойлголтыг өөртөө бий болгодог нь дүрмийн сэтгэлгээ. Гэхдээ мэдэхгүй зүйлээ хаанаас нь харж байна гэдгээс хамаарч, чадах чадахгүйн тухай ойлголт гарч ирэх төдийгүй, энэ үгийн цаана эерэг айдас буюу /өөрийгөө ялан дийлэх эрмэлзэл/ нуугдаж байдгийг хүмүүс тэр бүр ухаардаггүй.
- Би яагаад ийм амьдрах ёстой юм!
- Би яагаад үүний дараа гарч байх ёстой юм!
- Яагаад миний гэр бүл ийм ядуу чадуу, магадгүй миний гэр бүлийнхэн ингэж хүн шиг амьдарч чадахгүй байна!
- Яагаад миний хүүхдүүд хүнээс гуйж царайчилж амьдрах ёстой гэж! гэхчилэн амьдралаас үүдэх түмэн бэрхшээлийг алийг тэр гэхэв. Өнгөцхөн харахад санаа зовнил мэт харагдаж байгаа боловч үнэн мөн дээрээ энэ бүгдийн цаана таны айдас байдаг юм. Бодоцгооёoo !
- Нэг ийм үг байна. /Өвчнөөс айх айдас анагаах ухааныг хөгжүүлсэн юм аа...гэж /
сайн бод! Таныг эерэг айдсаа олсон гэж найдъя. Тэгвэл энэ айдас таныг хөгжүүлж, урагш алхуулж, илүү зорилготой хүсэл тэмүүлэлтэй болгодог хүч гэдгийг дахин бод! Бидний амьдрал шулуухан байх нь утгагүй бөгөөд тэр талаар мөрөөдөөд ч яахав. Өнөөдрийн бэрхшээл, маргаашийн эрч хүч оргилсон хаалганд хүрэх шат бөгөөд түүнийг даван туулж байж гэмээн, дараагийн хаалгыг татах итгэл үнэмшил, мэдлэг боловсрол хүсэл тэмүүлэл гарч ирнэ. Тиймээс хэрэв айдас гэх зүйл дотор чинь бугшиж лугшиж байгаа бол түүнийгээ эерэг болго. Гарах гарц нь таны тэмүүллээс үүдэх сэтгэл дүүрэн амьдрал.

Tаны урагшлах замд . . . амжилт хүсье!
THINK TANK institute G.Oyunbat

2 comments: