Thursday, August 19, 2010

“Ярих Урлагийн Хүрээлэн”

“МҮОНРТ”-ийн нэвтрүүлэгч сэтгүүлч Г.Оюунбат

1. Хөтлөгч Нэвтрүүлэгчийн уран чадвар
2. Диктор Лекторын ялгаа, түүний уялдаа
3. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс өөрт хэрэгтэй зүйлсийг хэрхэн тусгаж авах !
4. “Афоризм” буюу цүнхэн дэх алх . . . /тухайн арга хэмжээний агуулгатай уялдсан түлхүүр үгнүүд буюу зайлшгүй тохиолдолд хэрэглэгдэх лобби текст /
5. Өөрөө өөрийгөө үнэ цэнэд хүргэх /өөрийгөө зарах ухаан/
6. Барууны орнуудын хөтлөгч нар . . . Телевиз Радиогийн нэвтрүүлэгч нар
7. Сэтгэл зүйн санамж: Аудио бэлдэх бөгөөд дэлхийн шилдэг илтгэлүүдийн ишлэлийг тодорхой орчин бүрдүүлж сэтгэлээс сэтгэлд сонсголоор дамжиж уншина.
8. Зүүний орнуудад дикторууд хэрхэн бэлтгэгдэж байсан түүх / Жишээ... Левитанов /
9. Монголын дуу хоолойны ертөнцөд өөрийн гэсэн өнгө аястай арга барилтай хүмүүс
10. Реклам, Нэвтрүүлэг, Баримтат уран сайхны текст хэрхэн унших,
11. Тайзны мэдрэмж, нюанс гаргах
12. Монголын Үндэсний Радио, МҮОНТелевиз, UBS, Eagle, Боловсрол суваг ТВ, FM радиод хөтлөгч хийх арга барил онцлого,
13. Монголын томоохон урлаг соёлын төвүүдийн тайзны байрлал, /хөтлөгчийн хувийн зохион байгуулалт/
14. “THINK TANK” нэвтрүүлэгт орохын тулд анхаарах зайлшгүй зүйлүүд өмнөх нэвтрүүлгүүдэд гарч байсан алдаа дутагдалаас үүдэх практик хичээл
15. Ярианы урлагт анхаарах зайлшгүй зүйлс
16. Текст уншихад анхаарвал зохих Үүнд: өгүүлбэрийн зогсоц, үгийн өргөлт, дуу хоолойны өнгө, ритм дикц,

Титэм үг:
o Ярина гэдэг нь орилж хашгирахын нэр биш. Ярина гэдэг нь яруу сайхан донгодохын нэр биш. Ярина гэдэг гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарàхын нэр. Р.Чойном
o Үг гэдэг өөрөө цоожгүй, махан газар байрладаг учир алдагдахад амархан, алдагдсан хойноо цаг хугацаанаас хамаарч үнэ цэнэ нь уруудахад хялбархан байдаг талаар Монгол улсын хөдөлмөрийн баатар Л.Түдэв нэгэнтээ хэлсэн байх юм. Тиймдээ ч эртнээс нааш Монголчууд ам алдвал барьж болохгүй, агт алдавал барьж болдог талаар сургааль номондоо оруулсан нь учиртай. Үгийн цаана хариуцлага гэдэг зүйлийг сануулж байгааг сайтар бодож, итгэл үнэмшил авсан ч хэлж, ярьж буй зүйлсдээ ямагт эзэн нь байж сурах нь хамгаас чухал. Мөн түүнчлэн үгтэй нөхөрлөвөл цэцэн, илдтэй нөхөрлөвөл баатар болдогыг ном сударт тэмдэглэн үлдэсэн байх нь олонтоо тохиолдоно. Ирт сэлэмийн дохиолт, эмээлт мориныхоо давхилт, ухааны их цараар дэлхийн талыг дайтнан эзэлж байсан агуу түүхийг, үгтэй нөхөрлөж үлдээсэн “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООСОО” БИД МЭДЭРДЭГ. Тиймээс итгэл үнэмшил төрж өөрийн ертөнцийн хамгаас хүндтэй гэж хэлэгдэх тэрхүү хаалгыг нээхдээ бэлтгэлтэй бэлтгэлгүй ч, мэдрэмжтэй бас чадвартай байхыг хүсье. Хүн бүрт өөр өөрийн гэсэн чадварууд байдаг гэдэгт би хувьдаа итгэдэг. Гагцхүү түүнийгээ ашиглаж чадаж байна уу гэдгээс хамаарч сайн муу гэсэн ойголт гарах билээ. Таныг сайн нь зөв нь байгаасай гэж ямагт хүснэм. Хамтдаа зөв гэсэн бүхний төлөө нэгэн итгэл үнэмшилээр урагшлая.

Бидний эхлэл . . .

No comments:

Post a Comment