Улс эх орны хамгийн үнэ цэнэтэй бүхнийг ойрын жилүүдэд хамгийн боломжтой хувилбараар бий болгох гэсэн Ардчилсан намын үндсэн бодлого бол Монгол Хүн 2020. Үүн дотроо ихээхэн жин дарах хэсэг бол Яалт ч байхгүй БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН.
Боловсрол гэдэг ганц нэг хүний өмч биш энэ бол нийгмийн асар их том давалгааны чиглүүлэгч хөдөлгүүр. Монгол улс хөгжих эсэх нь мөн чанар дээрээ Боловсролтой Монгол хүн танаас л хамаарна. Нийтийн өмч байдлаар шууд утгаар нь ойлговол ихээхэн учир дутагдалтай. Та боловсролтой байх нь таны л сайн сайхан амьдралын баталгаа. Түүнээс бус та боловсролтой байснаараа хэн нэгэн өөр нэгэн газар сайн сайхан амьдарна гэсэн үг биш. Өнөөгийн Монгол улсын боловсролын тогтолцоо системийн хувьд ихээхэн гажуудалд орсон түүнийг шүүмжилж ярьвал урт дараалал цаг хугацаа урсана . . .
Тэгэж цаг аваад яахав.
- Товчхондоо бол Боловсрол гэдэг ганц мэдлэг биш. Тиймдээ ч Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай амьдралын их сургуульд хугацаагүй сурах сайхан гэж хэлсэн болов уу.
- Мэддэг чаддаг зүйл бол таныг хаа нэгэн газар байгууллага хамт олны дотор үнэлүүлэх нэг үнэлэмж. Харин боловсрол гэдэг сэтгэлгээ, хүмүүжил төлөвшил, сэтгэл зүй, амьдрах чадвар, өрсөлдөх чадвар, тэвчээр хатуужил, мэдлэг, хандлага гэхчилэн олон ойлголтуудын цогц нэгдэл юм.
- Хүн өөрийгөө боллоо гэж хэзээ нэгэн цагт бодлоо л бол уруудах алхамаа нэг шат ахиулж байна гэж бодох хэрэгтэй гэдэг. Тиймээс алхам тутуамдаа ухаан зарж амьдрах, Боловсролтой Монгол хүн таныг ямагт өөрөө өөрийгөө хөгжүүлж байгаарай гэж хүсье.
“БОЛОВСРОЛ” хүнд өөрөө өөртөө итгэлтэй байх тэрхүү зан төлөвийг өгдөг. Өөртөө итгэлтэй байх Эрхэмсэг Ихэмсэг хоёрын хооронд хол оо зай бий гэдийг санахад илүүдэхгүй. Өөртөө итгэлтэй хүн аливаад амжилт гаргаж чаддаг.
Бид Монгол хүн учраас Монгол улсынхаа ирээдүйд эрдэмтэй чадалтай Мэдлэг боловсролтой залуучууд их байгаасай гэж хүсдэг.
Бид Монголчууд учраас энэ эх орныхоо сайн сайхан өнгө зүйстэй бүхнийх нь гэрч нь биш харин хамтран ороод бүтээгч нь байхыг хүсч байна.
Бид 800 зууны түүхэнд агуу баатарлаг байсан нь үнэн гэхдээ түүнээсээ илүүтэйгээр АГУУ ИХ ҮЗЭЛ САНААГ хүндэтгэж, түүнд итгэж чадсаны хүчинд дэлхийд нэрээ гаргаж чадсан. Мөнх хөх тэнгэр мэдтүгэй гэдэг үгийн цаана агуу их үзэл санааны нэгдэл бий. Тэнгэрийн тааллаар амьдарч ирсэн бидний уламжлал цагийн уртад мөнхөд батлагдана.
Монгол орны хөгжил дэвшлийн их хөшүүрэг, ард түмний мэдлэг боловсрол оюуны эх булаг болсон орчин цагийн Боловсролын салбар үүсэж хөгжсөөр өдгөө 90 оныг түүх болгон бичиж байна. Мэдээж өнөөдрийн монголчуудын энэ газар нутагт эртний үеэс олон улс гүрэн үүсэн байгуулагдаж, мандаж, мөхөж явсан бөгөөд тэдгээрийн боловсролын түүх нь олон мянган жилээр тоологдоно.
ХХ1 зууны хаана ч үнэлэгдэх дэлхийн боловсролтой, хүмүүнлэг, хариуцлагатай, хүчирхэг монгол хүнийг төлөвшүүлэх зорилтыг бий болгохын төлөө олны хандлагыг та ажиглаж болно. Гэхдээ өөрийнхөө давуу талыг олж түүнээ ирлэж явах нь илүү үр дүнтэй. Хүүхэд муу сурах нь түүний буруу биш сурах арга барилд сургаж буй арга барил нь таарахгүй байна гэсэн үг.